Д.Сарангэрэл: Иргэдийн ихэнх нь сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхыг дэмжсэн

Д.Сарангэрэл: Иргэдийн ихэнх нь сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхыг дэмжсэн

Манай улсын хувьд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг тал бүрээс нь шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Мөн ДЭМБ, БНХАУ-ын албан ёсны мэдээллийг үндэслэн ард иргэдэд цаг алдалгүй мэдээлэл өгч байгаа. Өмнөговь аймагтай хиллэдэг бүст мөн халдварын тохиолдол нэмэгдэж, эрсдэл улам өндөр болж байна. Эрсдэл өндөр байгаа учраас халдвар гарсан үед бэлэн байдалтай байх чиглэлээр шуурхай ажиллаж байгаа ажээ.

Тодруулбал, 1000 гаруй эмч нарт сургалт явуулсан, өрхийн эрүүл мэндийн төв болон бүх шатны эмч нарт шинэ мэдээлэл өгч, эмчилгээний тактикуудын талаар зөвлөмж, мэдээллийг цаг алдалгүй өгч байна.

Мөн коронавирусийг илрүүлэх оношлуурыг баталгаажуулаагүй ч Япон улсад үйлдвэрлэгдсэн 200 оношлуурыг авсан, маргааш 500 ширхэг оношлуур Монгол Улсад ирж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс 100 мянган хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис зэрэг шаардлагатай зүйлсийн нэг сарын нөөцийг бэлдсэн байна.

Коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд “Цэргийн госпитал” мөн  "Асралт мэд" зэрэг хувийн эмнэлгийг халдварын үед ашиглах саналуудыг ярьсан байна. Мөн ХӨСҮТ-д 200 гаруй ор бэлэн байгаа бол урьдчилсан байдлаар 800 орчим ор бүрдэх боломжтой аж. Цаашид хотын захад байрлах ОБЕГ-ын харьяа 100 ортой сувиллыг бэлэн ажиллуулах боломж бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм байна.

Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын онцгой комиссын хуралдаанд мэдээлэл хийсэн байна. Тэрбээр "Сар шинийн баярыг коронавирусийн халдварын үед тэмдэглэхгүй байх санаачлага гаргахад 80 гаруй хувь нь дэмжиж байсан. БНХАУ-д ч коронавирусийн тархалт Цагаан сарын баяраар нэмэгдсэн нь тогтоогдсон. Тиймээс бид ч гэсэн Цагаан сарыг тэмдэглэхгүй байх асуудлыг бас шийдэх нь зөв болов уу гэсэн саналыг гаргаж байна" гэсэн юм. 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө