Ц.Шаравжамц, Г.Өсөхбаяр нарын хүүхдүүдээс бүрдсэн Монгол улсын баг хожлоо

Ц.Шаравжамц, Г.Өсөхбаяр нарын хүүхдүүдээс бүрдсэн Монгол улсын баг хожлоо

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ Монгол Улсад анх удаа болж байна. Д.Сүхбаатарын талбайд болж буй “FIBA 3×3 U18 World Cup-2019” ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын баг өрсөлдөж байна.

Өчигдөр манай баг С хэсэгтээ Латвийн багийг 20:16 харьцаатайгаар, Беларусын багий 21:15 харьцаатайгаар хожиж АНУ-ын багийн араас хоёрт бичигдэж эхэллээ.  Манай багт Ш.Шаравжамын 201 см өндөртэй, бага хүү Ш.Энхийн-Од, Г.Өсөхбаярын хүү 198 см өндөртэй Ө.Пэрэнлэйжамц, А.Батхуяг, Л.Авирмэд нар багтаж байна. Тэд маргааш 18:30, 20:30 цагуудаас хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийнэ.

Харин манай эмэгтэй багийнхан өнөдөөр хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийх аж. Тоглолт 19:00, 20:40 цагуудаас болно.