Турк Улс иргэдээ Монгол руу зорчихгүй байхыг зөвлөжээ

Турк Улс иргэдээ Монгол руу зорчихгүй байхыг зөвлөжээ

БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдвар Монгол Улсад тархаж болзошгүй тул тус улс руу зорчихгүй байхыг Туркийн Гадаад хэргийн яам /ГХЯ/ иргэддээ зөвлөжээ. ГХЯ-ны мэдэгдэлд дурдсанаар, Хятад, Монгол нягт харилцаатай бөгөөд зорчих хөдөлгөөн их байдаг тул Монголд коронавирусний халдвар тархах эрсдэл өндөр хэмээн үзсэний улмаас уг шийдвэрийг гаргасан ажээ. Монголын Засгийн газар халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим зоогийн газар, кинотеатр, театр, энтертайнмент төвийн үйл ажиллагааг хориглосон талаар ГХЯ-ны мэдэгдэлд мөн тэмдэглэсэн байна.