Коронавирусийн халдвар санаатайгаар тараасан байж болзошгүй эмэгтэйг шалгаж байна

Коронавирусийн халдвар санаатайгаар тараасан байж болзошгүй эмэгтэйг шалгаж байна

Хятад, Солонгосын цахим сүлжээнд тавигдсан нэгэн бичлэг олон нийтийг цожроож байна. Уг бичлэгт нэгэн эмэгтэй хөршүүдийнхээ хаалганы бариул рүү санаатайгаар найтаан орцны хонгилоор алхаж байгаа нь бичигджээ. Энэхүү бичлэгийг Ухань хотын орон сууцны ажилтан анх илрүүлсэн бөгөөд тус байранд коронавирусийн халдвар авсан 30 хүнийг тусгаарласан байна. Мөн 90 гаруй иргэнд халуурах шинж тэмдэг илэрч байгаа юм байна. Одоогоорцагдаа нар уг хэргийг шалгаж байна хэмээн орон нутгийн хэвлэлүүдэд бичжээ.