Д.Ганболд БОАЖЯ-ны ТНБ-ийн дарга боллоо

Д.Ганболд БОАЖЯ-ны ТНБ-ийн дарга боллоо

Засгийн газрын шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Ганболд тамгаа гардаж, ажлаа хүлээж авлаа. 

Харин өмнөх дарга Ц.Цэнгэлийг Болгар Улсад суух Элчин сайдаар томилохыг Засгийн газар дэмжсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нь 2003 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2014 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус төгсжээ.