У.Хүрэлсүх Хотын дарга С.Амарсайханд орлогч нараа ЭНЭ ДОЛОО хоногтоо багтааж ХАЛАХ үүрэг өгчээ

У.Хүрэлсүх Хотын дарга С.Амарсайханд орлогч нараа ЭНЭ ДОЛОО хоногтоо багтааж ХАЛАХ үүрэг өгчээ

Зургадугаар сарын 03-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Хотын захиргаанаас Нийслэлийн засаг дарга С.Амарсайхантай цуг гарч явахад нь иргэн Ж.Энхбат хотын дарга нартай холбоотой баримтуудыг гардуулан өгсөн тухай бид мэдээллэсэн.

Тухайн баримт бичигт, “айлын байшин шатаж байхад селфиддэг, өөрийнхөө зусланд ашиг сонирхлын зөрчлөөр гэрээ байгуулж мөнгө шилжүүлдэг, авлига хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаа, шар айрагны шил хагалж бусдын биед халдсан зэрэг ёс зүйн доголдол гаргаж байсан хүмүүс” хотын орлогчоор ажиллаж байгааг дурдсан байдаг. Иймд тэдгээр хүмүүсээр Улаанбаатар хотыг удирдуулах нь байж боломгүй үйлдэл хэмээн үзсэн.

Тэгвэл өчигдөр орой  Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын захиргааны удирлагуудтай уулзсан байна. Тухайн уулзалтын үеэр Ерөнхий сайд “Иргэн Ж.Энхбат хотын орлогч нарын хавтаст хэрэг, шүүхийн шийдвэр, баримтуудыг надад нэг бүрчлэн өглөө. Би танхай балмад, ёс зүйгүй албан хаагч нартай хамтарч ажиллахгүй.  Уг асуудлыг энэ долоо хоногт яаралтай шийд” хэмээжээ. Иймд Нийслэлийн засаг дарга С.Амарсайханд энэ долоо хоногтоо багтааж асуудал дагуулсан орлогч нараа цэгцлэх асуудал үлджээ.