ВИДЕО: ШИНЭ намын дарга Ж.Батзандангийн бас нэгэн ноцтой бичлэг ИЛ БОЛОВ

ВИДЕО: ШИНЭ намын дарга Ж.Батзандангийн бас нэгэн ноцтой бичлэг ИЛ БОЛОВ

ШИНЭ намын дарга Ж.Батзандангийн намынхаа санхүүжилтийг урд хөршөөс босгох гэж байгаа гэх утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа билээ. Тодруулбал, Хятадуудтай газрын тос наймаалцахаар Солонгос ресторанд уулзахаар товлож буй аудио бичлэг.   

Тухайн бичлэгт Ж.Батзандан,“Солонгос хоолны рестораны VIP өрөөнд орчихлоо. Газрын тосны газрын дарга ирнэ. 4, 5 Хятад хүн байна. Манайхан орно. 7-9 хүн энэ өрөөнд орж ярьсан дээр байх аа… За, зочид хүрээд ирсэн шүү, та нар хурдлаарай. Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэнг өрөөнд дуудсан байгаа. Тэрнээс өмнө Энхбат, Амарсайхан та нар уулзалтаа хийгээд 14:30 цагт намайг Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэнтэй уулзахад юу ярих уу, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазартай уулзахад юу ярих уу гэдэгт саналаа хэлээрэй хө” гэхчлэн ярьсан нь бичигдсэн байна.

БИЧЛЭГ-1

Тэгвэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд ШИНЭ намын дарга Ж.Батзандангийн “Хятадуудтай нууц уулзалт хийж газрын тосны хамтарсан компани байгуулсан бичлэг ил боллоо” гэх бичлэг цацагдаад байна.

Энэхүү бичлэгт “Хоузун захирал ярихдаа 14 хувь гэж ярьсан байна лээ … Одоо энэ чинь бас хоёр гурван хүн байна … дор хаяж 34 хувь зүгээрээ … гээд хэлээд орхичихсон байгаа … гэхдээ гол нь яахав өөрөө яриад шийдээрэй … юмыг бас голоод яахав … Тиймээ … бага гэж голоод яахав … ” гэх ярианы хамт цацагдаад байна.

БИЧЛЭГ-2

Харин өнөөдөр Ж.Батзандан, Л.Болд нар энэхүү бичлэгийн талаар мэдээлэл хийж “МАНАН мафи бүлэглэл 3,4 жилийн өмнөөс миний гар утсыг тагнаж чагнадгийг энэ үйл явдал нотоллоо. МАНАН мафи айхдаа над руу дайрсан үйлдэл хийж байна. Би МАНАН-ийн том хулгай зогсоож, том гомдоож байсан хүн. МАНАН-г би үргэлж гомдоож, Монголоо би үргэлж баярлуулна” гэж мэдэгдсэн юм.