Ц.Ганзориг: Цагаан сарын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох асуудлыг хэлэлцээгүй

Ц.Ганзориг: Цагаан сарын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох асуудлыг хэлэлцээгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирустэй холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгохоор хэлэлцэж байна. Засгийн газрын хуралдаантай холбоотойгоор ЗГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Засгийн газар, Улсын онцгой комиссоос бөхийн барилдаан, төрийн золголт, нутгийн зөвлөлүүдийн, байгууллагуудын гээд өргөн цар хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрүүдийг гаргасан.

Харин иргэддээ зөвхөн гэр бүлийн хүрээндээ аль болох цомхон тэмдэглэх, айл хэсэхгүй байж, өөрийгөө болон бусдынхаа аюулгүй байдлыг хамгаалахыг Засгийн газрын зүгээс урьлчилан сэргийлэхэд уриалсаар байна.

Жич: Засгийн газрын хуралдаан 08:00 цагаас хойш үргэлжилж байна. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлэн бэлэн байдлын зэрэг тогтоох тухай хэлэлцэх гэж байна. Харин Цагаан сарын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох тухай хэлэлцээгүй, ийм санал огт гаргаагүй болно" гэв.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө