Баруун аймгийн чиглэлд үзэгдэх орчин муу байгааг анхаарууллаа

Баруун аймгийн чиглэлд үзэгдэх орчин муу байгааг анхаарууллаа

Өнөөдөр Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд, Булганы баруун хэсгээр цас их орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа бөгөөд зам, даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг АТҮТ-өөс онцгойлон анхаарууллаа. Иймд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг зөвлөв. Түүнчлэн Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээс тухай бүр авч, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.