Хорио цээрийн хугацаанд “Банкны зээлийн хүүг  царцаах” санал гаргав

Хорио цээрийн хугацаанд “Банкны зээлийн хүүг царцаах” санал гаргав

Засгийн газрын өнөөдөр /2020.02.12/-ийн хуралдаанаар Улсын Онцгой комиссын шийдвэр, саналын дагуу Цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэж, дэмжсэн. Мөн маргаашнаас эхлэн орон даяар гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлнэ гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан санал хүргүүлжээ.

 УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн саналд

Дэлхийн нийтэд аюулын харанга дэлдсэн шинэ төрлийн корона вирусын өвлчөлийн тархалт өдөр ирэх тутам нэмэгдэж улс орны эдийн засгийн нөхцөл байдал, хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдалд ноцтой хүндрэл, бэрхшээл үүсэх талтай байна. Ялангуяа цалингийн зээлтэй, ипотек, бизнесийн зээлтэй иргэдийн хувьд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлээс болж ажил хөдөлмөр бизнесийн хувийн үйл ажиллагаа явуулах бололцоогүйгээс банкны зээлийн хүүгийн дарамтад орж байна. Имйд банкны зээлийн төлөлтийг хорио цээрийн хугацаанд бүрэн царцаах” гэжээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ҮАБЗ-д хүргүүлсэн санал