Эзэнгүй муурыг худалдан авч устгаж байгааг иргэд эсэргүүцэж байна

Эзэнгүй муурыг худалдан авч устгаж байгааг иргэд эсэргүүцэж байна

Баянхонгор аймгийн Сумын Засаг Даргын захирамжаар тус нутагт үүрлэсэн эзэнгүй муур болон нохойг устгах ажлыг эхлүүлсэн.

Энэхүү ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эзэнгүй том муурыг дөрвөн мянган төгрөгөөр, жижиг муурыг 3500 төгрөгөөр тус тус худалдан авч устгах юм. Зарын дагуу иргэд олсон эзэнгүй муурыг тус аймгийн Цэвэр хот, орон нутгийн өмчит аж ахуйн үйлдвэрийн байранд тушаах гэнэ.

Харин иргэдийн зүгээс үүнийг эсэргүүцэн “Азтай савар” ТББ-ын цахим хуудсанд үзэл бодлоо илэрхийлсээр байна. Иргэд “Энэ ажлыг хэрэгжүүлбэл амьтад зовохоос гадна хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлнэ” гэх мэтээр санал сэтгэгдлээ хэлжээ.