ВИДЕО: “Эзэнгүй” мэт болсон Ухань хотын бичлэг ил болжээ

ВИДЕО: “Эзэнгүй” мэт болсон Ухань хотын бичлэг ил болжээ

2020 оны Нэгдүгээр сарын 7. БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн коронавирус албан ёсоор бүртгэгдэв. 2020 оны Нэгдүгээр сарын 23. Ухань хотод байдал хурцдан хөл хорио тогтоосон ч хэтэрхий оройтож шийдвэр гаргасан гэж ДЭМБ-аас мэдэгдэв.

2020 оны Хоёрдугаар сарын 13 буюу өнөөдөр. Өмнөх өдрөөс халдвар авсан хүний тоо 15000-аар нэмэгдэн, нас барсан хүнийг тоо 1365-д хүрэв. Анхны халдвар бүртгэгдсэнээс хойш 38 хонов. 11 сая хүн амтай Ухань хот орхигдсон хот хоосон болжээ.

Гудамжаар түм түжигнэн бум бужигнан хөл хөдөлгөөнтэй хотод ганц нэг л машин харагдана. Дэлгүүр, хоршоо, үйлчилгээний газрууд хаагдан, хүн битгий хэл амьд амьтан ч үл харагдах аж. Аймшгийн кинон дээрээс л харж болох эзэнгүй мэт орхигдсон хотын дүр зураг, халдварт өвчний улмаас Ухань хотод биеллээ олсон мэт болжээ. Коронавирусийн эсрэг вакцин гарган авсан ч бэлэн болгон нийлүүлэхэд 18 сарын хугацаа зарцуулна гэж ДЭМБ албан ёсны хурлаараа мэдэгдэж, тэр болтол байгаа бүхнээрээ тэмцэхийг уриалсан. Тэмцэл Уханьд чимээгүй үргэлжилсээр...