Ц.Ганзориг: Түрээс, хүүний дарамттай холбоотойгоор Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдана

Ц.Ганзориг: Түрээс, хүүний дарамттай холбоотойгоор Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдана

-ЗАХ, ЗАМЫГ ХААХГҮЙ УЧИР ИРГЭД ХҮНСЭЭ НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ-

Өнөөдрөөс эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбоотойгоор ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ, Засгийн газар, ШӨХТГ, МХЕГ-аас мэдээлэл хийсэн. 

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг түрээс, хүүний дарамттай холбоотойгоор Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулах шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан гэх мэдээллийг өгсөн билээ. 

Тодруулбал тэрбээр "Засгийн газрын тогтоол гарсантай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн цагаан сарыг тэмдэглэхийг уриалсан, үзэсгэлэн худалдаа цагаан сарыг сурталчилсан зар сурталчилгааг цацагдахгүй байхыг анхааруулж байна. 

Мөн орон нутгийн замуудыг хязгаарлаж, хаагаагүй, хүнсний захуудыг хаагаагүй тул иргэд хүнсээ нөөцлөх шаардлагагүй. Хүнсний хомсдолд орох асуудал үүсэхгүй. Ийм төрлийн ташаа мэдээлэл нь үнийн хөөрөгдөл үүсгэх сөрөг үр дагавартай тул анхаарал болгоомжтой байхыг уриалж байна. Төр засаг цаг тухайд нь арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Мөн өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулах чиглэл өгч түрээс, хүүний дарамтаас гарах гарц шийдэл, цаашлаад валютын ханштай холбоотой цаг үеийн асуудлуудаар үүрэг даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд хэрхэн эрсдэлгүй даван туулах талаар ярилцаж байна” хэмээн ярилаа.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө