БНХАУ болон Монгол хоорондын хилийг бүрэн хаах шийдвэр гаргалаа

БНХАУ болон Монгол хоорондын хилийг бүрэн хаах шийдвэр гаргалаа

Өнөөдөр Засгийн газрийн ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар маргаашнаас/2020.02.13/ эхлэн БНХАУ болон Монгол улсын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчих тээврийг бүрэн хаах шийдвэр гаргалаа. Тодруулбал урд хөршөөс ямар ч иргэнийг нэвтрүүлэхгүй бөгөөд МУ-ын иргэдийн хувьд хүндэтгэх шалтгаан байвал тусгай нислэг хийх юм байна.

Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга генерал н.Юмсүрэн “Ард иргэдийн дунд Хятадаас олон иргэн Монголд орж ирлээ гэх мэдээлэл тархсан. Энэ бол ташаа мэдээлэл юм. ЗГ-ын шийдвэрээр хоёрдугаар сарын нэгнээс хойш Монгол Хятадын хилийн боомтуудаар Хятад иргэдийн нэвтрүлэхгүй байгаа. Зөвхөн Замын-Үүдийн боомт дээр  ачаа тээвэр буулгах хөдөлгөө явагдаж байгаа” гэсэн юм.

Хоёрдугаар сарын 1-ээс Монгол Хятадын хилээр БНХАУ-ын иргэн болон тус улсын хилээр дамжин ирж байгаа гуравдахьч этгээдийг нэвтрүүлэхгүй байгаа. Энэ хугацаанд 6000 гаруй Монгол иргэнийг БНХАУ-аас эх оронд нь авчирсан юм байна.