33 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдсан үзэсгэлэн анх удаа цуцлагдлаа

33 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдсан үзэсгэлэн анх удаа цуцлагдлаа

Коронавирусийн тархалтаас сэргийлэн дэлхий даяар олон үйл ажиллагааг цуцалж байгаа. Өнөөдөр гэхэд л өнгөрсөн 33 жилийн туршид тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Mobile World Congress” үзэсгэлэн худалдаа цуцлагдлаа.

“Mobile World Congress” нь олон улсын харилцаа холбоо, үүрэн телефон утасны үйлдвэрлэгчид, үйлчилгээ үзүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа юм.

Энэхүү үзэсгэлэн худалдаа Испани улсын нийслэл Барселон хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдөж бүхий л бэлтгэлээ хангасан байсан ч ийнхүү цуцлагдлаа. Испанид өнөөдрийн байдлаар коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.