Хотын захиргаанаас БНХАУ-д 50 мянган ам.долларын тусламж үзүүллээ

Хотын захиргаанаас БНХАУ-д 50 мянган ам.долларын тусламж үзүүллээ

Өнөөдөр/2020.02.04/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан Улаанбаатар хотын зүгээс 50 мянган ам.долларын мөнгөн тусламжийг гардууллаа.

Хотын Захирагч С.Амарсайхан “Дэлхийн  хэмжээнд хүн төрлөхтнийг сорьсон халдварт өвчин дэгдэж олон хүний амь нас эрсдэж байгаад гүнээ харамсаж байна. Ах дүүгийн харилцаатай олон жилийн хамтын ажиллагаатай хөрш орнуудын хувьд бүх талаар дэмжиж ажиллах болно” хэмээн хэллээ.

Энэ үед Элчин сайд Цай Вэньруй “Халдварт өвчинтэй тэмцэхэд БНХАУ-ын даргын шууд удирдлага дор цаг тухайд нь онцгой арга хэмжээг авч байна. Энэхүү өвчинг эдгээх аргыг олно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Мөн хүнд хэцүү энэ цаг үед БНХАУ-ын стратегийн түнш Монгол Улсад  чин сэтгэлээсээ дэмжиж буйд гүнээ талархаж байгаа. Та бүхний халуун сэтгэлийг Хятад Улсын төр, ард түмэн хэзээ ч мартахгүй” гэв.