Өвөрмонгол сувилагч өвчтнүүдэд зориулж “Алсад суугаа ээж” дууг дуулжээ

Өвөрмонгол сувилагч өвчтнүүдэд зориулж “Алсад суугаа ээж” дууг дуулжээ

БНХАУ-д дэгдээд буй шинэ коронавирус буюу Covid-19 вирусийн халдварын улмаас өдгөө 65 мянга гаруй хүн эмнэлэгт шаналж буй. Тус вирусийг одоогоор эмчлэх эм, вакцин гараагүй байгаа бөгөөд үзлэг шинжилгээг тогтмол хийж, тусгаарлах арга хэмжээг аван ажилласаар байгаа юм. Харин энэ цаг үед өвчтнүүдэд эм, тусгаарлалтаас илүү сэтгэл санааны амгалан тайван байдал, эдгэнэ гэсэн итгэл найдвар, урам зориг  ус, агаар мэт хэрэгтэй байгаа билээ. Тэгвэл Ухань хотын эмнэлэгт өвчтнүүддээ зориулан “Алсад суугаа ээж” дууг дуулж өгч байгаа Өвөрмонгол сувилагч бүсгүйн бичлэг цахим орчинд эерэг хандлагыг түгээж байна.

Өчигдөр БНХАУ-д халдварын оноштой ч биеийн байдал нь харьцангуй сайн байгаа өвчтөнүүдэд халдвараас хамгаалсан тусгай хувцас өмссөн эмнэлгийн эмч, сувилагчид бүжиг зааж байгаа бичлэг цахим орчинд тарсан билээ.