ТУРК УЛСЫН ЭЛЧИН: Монгол Улсын иргэд Турк Улс руу чөлөөтэй зорчих боломжтой

ТУРК УЛСЫН ЭЛЧИН: Монгол Улсын иргэд Турк Улс руу чөлөөтэй зорчих боломжтой

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам тус улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан сонордуулгын талаар мэдэгдэл гаргалаа.

МЭДЭГДЭЛД:

"Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан сонордуулга" нь Монгол Улсын эрх бүхий байгууллагууд Монгол Улсад зорчихыг хязгаарласан гадаад орны иргэдийн талаарх мэдээллийг өөрийн улсын иргэдэд хүргэх зорилготой  гэдгийг мэдэгдсэн байна.

Уг сонордуулгад "Турк Улсын иргэдийг Монгол Улсад зорчихгүй байх талаар ямарваа хориг байхгүй. Монгол Улс болон бусад улсын иргэд Турк улсад зорчих тал дээр ямар нэгэн хязгаарлалт үгүй. Монгол Улсын иргэд Турк Улсад 30 хоногийн хугацаатай визгүй зорчих нөхцөлийн дагуу чөлөөтэй зорчих боломжтой" гэжээ.