БНХАУ-д зургаан эмч коронавирусийн улмаас нас баржээ

БНХАУ-д зургаан эмч коронавирусийн улмаас нас баржээ

БНХАУ-ын Ухань хотын төв эмнэлгийн 500 гаруй эмнэлгийн ажилтны 150 гаруй нь тус улсад гарсан “Covid-19” өвчнөөр халдварласныг сувилагч Нинг Зуг мэдээлжээ. Олон улсад тус өвчнөөр 67 мянган хүн халдварлаж, 1526 хүн нас бараад буйн олонх нь БНХАУ-ын улсын иргэд. Тус улсад нийт 1716 эмнэлгийн ажилтан халдвар авсны 64 орчим хувь нь Хубэй мужийн Ухань хотод байгааг Үндэсний эрүүл мэндийн комиссоос Баасан гаригт /2020.02.14/ мэдээлжээ. 11 сая орчим хүн амтай Ухань хотод 398 эмнэлэг, 6000 гаруй клиник үйл ажиллагаа явуулдаг аж.

Түүнчлэн зургаан эмч халдвараар нас барсан ба тэдний дунд нүдний мэргэшсэн эмч Ли Вэнлян  багтаж байна. Тэрбээр анхлан халдварын талаар хүмүүст анхааруулахыг оролдсоноороо “үндэсний баатар” гэгдэх болсон. Гэвч түүний оролдлогыг хууль хяналтынхан хориглосноор иргэдийн дунд шүүмжлэл, эсэргүүцэл дагуулсан билээ.

                                                                                             Эх сурвалж:CNN