Ирэх долоо хоногт цаг агаар тогтуун, ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

Ирэх долоо хоногт цаг агаар тогтуун, ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

Өнөө  маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.Энэ сарын19-нд буюу ирэх долоо хоногийн Лхагва гарагт баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 20-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 20-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Хүйтний эрч суларч  Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө