Ч.Ганбат: Гэрэл зургийн маань гол баатар А.Зоригтбаатар бурхан болсныг саяхан мэдлээ

Ч.Ганбат: Гэрэл зургийн маань гол баатар А.Зоригтбаатар бурхан болсныг саяхан мэдлээ

Энэ сарын 03 ны өдөр Унгарын Будапешт хотноо Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны Спортын сэтгүүлзүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-д Монголын спортын гэрэл зурагчин Ч.Ганбат гуравдугаар байр эзэлж бахархам амжилт гаргасан билээ.

Тус тэмцээнд дэлхийн 125 орны спортын гэрэл зурагчид нийт 1746 шилдэг гэрэл зургаараа өрсөлдсөн байдаг. Харин гэрэл зурагчин Ч.Ганбат “Спортын гайхамшигт агшин” төрөлд уурга шүүрч буй адуучны гэрэл зургаараа өрсөлдөж ийнхүү гуравдугаар байр эзэлсэн билээ.

Тэгвэл "AIPS Media awards"-ын Шилдэг бүтээлээр шалгарсан Ч.Ганбатын гэрэл зургийн гол баатар, уурга шүүрч буй А.Зоригтбаатар өнгөрсөн зун автын ослоор таалал төгсчээ.

Энэ тухай Ч.Ганбат өөрийн facebook хуудастаа “Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулсан "AIPS Media awards"-ын Шилдэг бүтээлээр шалгарсан энэхүү зургийн маань гол баатар А.Зоригтбаатар өнгөрсөн зун автын ослоор бурхан болсныг саяхан мэдлээ. Өнөөдөр түүний хань, 3 сайхан хүүхдийн ээж Д.Оюунсувдыг Төв аймгийн Лүн сумаас урьж, хүндлэл илэрхийлэн, зургийн эх хувийг дурсгалаа. Ум сайн амгалан болтугай” гэжээ.

“AIPS Sport Media Awards”-ын шилдэг бүтээл

Эх сурвалж: Ganbat Chuluunbaatar