Монголын яруу найрагчдын бүтээл франц хэлээр хэвлэгдлээ

Монголын яруу найрагчдын бүтээл франц хэлээр хэвлэгдлээ

Азийн орнуудын орчин үеийн уран зохиолчдын бүтээлийг хэвлэн Франц хэлт уншигчдад хүргэдэг Францын “JENTAYU” сэтгүүлийн энэ оны анхны дугаарт Монголын 20 зохиолч, яруу найрагчдийн богино өгүүллэг, шүлэг болон тэдгээрт зориулсан зургаан зураачийн уран зургийг хэвлэсэн байна.

Энэ дугаарт Монголын утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, орчин цагийн яруу найрагч Г.Мэнд-Ооёо, С.Оюун, Ц.Бавуудорж болон залуу яруу найрагчдын шүлгүүд ч багтсан байна.

Монголын уран зохиолыг танилцуулсан эл цоморлогт сонгогдсон бүтээл болгонд зориулсан чимэглэл зургийг Б.Билгүүн, Ж.Анунаран, Б.Төрмөнх, Б.Баярцэнгэл, Т.Соёл-Эрдэнэ нарын залуу зураачдаар  бүтээлгэсэн бол хавтасны зургаар Монголын улсын Төрийн  шагналт зураач Ц.Цэгмэдийн "Говийн аялгуу" бүтээлийг сонгожээ. Харин Монголын уран зохиолын цомирлогоос франц хэлнээ хөрвүүлэх ажлыг тус сэтгүүлийн ерөнхий редактор Марз Алаюкс хийжээ.