Өмнөд Солонгос улсад Хятад оюутнуудад нэг сарын чөлөө авахыг санал болгожээ

Өмнөд Солонгос улсад Хятад оюутнуудад нэг сарын чөлөө авахыг санал болгожээ

Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан  тус улсын Засгийн газраас тархалттай тэмцэх  арга хэмжээгээ өргөжүүлж эхэллээ. Тухайлбал гуравдугаар сард хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан Хятадаас ирэх оюутнуудад нэг семестрийн чөлөө авах, эсвэл онлайнаар суралцах нөхцлийг санал болгохыг бүх их сургуулиудын удирдлагад боловсролын яамнаас даалгасан байна. Мөн тус улсын бүх эмнэлэгт эмчлүүлж байгаа ханиад томууны оноштой өвчтөнүүдэд шинэ коронавирусийн шинжилгээг хийхээр болжээ.

Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 30 дахь тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн өвчтөн нь 68 настай эмэгтэй байсан бөгөөд тэр 29 дэх өвчтөний эхнэр юм байна. Түүний нөхөр 82 настай эрэгтэй халдвар авсан нь Ням гарагт батлагдсан юм. Сонирхолтой нь тэд сүүлийн үед ямар нэг гадны улс оронд зорчоогүй, коронавирусийн халдвартай хүнтэй ойр байгаагүй нь анхаарал татаж байгаа юм.

Одоогоор Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яам ахмад хосууд хэрхэн халдвар авсныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Сүүлийн хоёр тохиолдол шинэ вирус олон нийтийн дунд түргэн тархах боломжтойг харуулж байгаа учраас Засгийн газраас  ард иргэдээ сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

Эх сурвалж: Korea times