Зэвсэглэсэн этгээдүүд 600 ширхэг ариун цэврийн цаас дээрэмдсэн хэрэг гарчээ

Зэвсэглэсэн этгээдүүд 600 ширхэг ариун цэврийн цаас дээрэмдсэн хэрэг гарчээ

Хонконгт коронавирусийн улмаас ариун цэврийн цаас, гар ариутгагч, амны хаалтын хомстол үүсээд байгаа билээ.  Үүний улмаас өнөөдөр /2020.02.17/ зэвсэглэсэн гурван этгээд 1695 Хонконг долларын/539 мянган төгрөг/ ариун цэврийн цаас дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал хутга барьсан хоёр этгээд Монг Кок дүүргийн нэгэн дэлгүүрт 600 ширхэг ариун цэврийн цаасыг дээрэмдсэн байна. Цагдаа нар дээрэм хийсэн этгээдүүдийг баривчилж хохирлыг барагдуулсан хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

Эх баригчид "Хүмүүс өвчний тархалтаас айж хиймэл хомстлыг үүсгэж байна. Нөхцөл байдал ийм хэмжээнд хүртлээ хурцдаагүй. Хүнсний болон ахуйн хэрэглээний барааны нөөц хомстоогүй, нийлүүлэлт хэвийн хэмжээнд явагдаж байгаа” гэсэн тайлбарыг өгсөөр байгаа ч дэлгүүрүүдэд ариун цэврийн цаасны хангамж ирэх болгонд урт дараалал үүсэж хүмүүс дугаарлаж байгаа юм байна.

Эх сурвалж:The Guardian