УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Золголтын мөнгөө “мобайлаар” шилжүүлэх байдлаар зохицуулах нь зөв

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Золголтын мөнгөө “мобайлаар” шилжүүлэх байдлаар зохицуулах нь зөв

Засгийн газраас цагаан сарын баярыг гэр гэртээ тэмдэглэн, ахмад настангуудтайгаа “сошиал медиа” ашиглан мэндчилэхийг уриалж байгаа. Мөн сар шинийн бэлгийг дансанд нь мөнгөн хэлбэрээр шилжүүлэхийг зөвлөж байна.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Уламжлалт сар шинийн баяраар айл хэсэхгүй, цахимаар шинэлэг байдлаар золголт хийж, золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэх байдлаар зохицуулах нь зөв" гэсэн юм. 

Үүнтэй холбогдуулан сар шинийн өдрүүдээр хийгдэж байгаа гүйлгээнээс шимтгэл авахгүй байх талаар Төвбанк болон банкуудын холбооныхонтой уулзаж чиглэл өгсөн юм байна.