Гудамж талбайд нус, цэрээ хаясан 1800 гаруй иргэнийг торгожээ

Гудамж талбайд нус, цэрээ хаясан 1800 гаруй иргэнийг торгожээ

Энэ сарын 6-ны өдөр Нийслэлийн засаг даргын “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус цэр, тамхины иш хог хаясан иргэнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” захирамж гарсан.

Үүний дагуу нийт 1800 гаруй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгосон талаар Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдэгдлээ. Энэхүү хуулийн биелэлтэд Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

 

 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө