Ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамжийг гаргана

Ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамжийг гаргана

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ долоо хоногт ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамжийг гаргана гэх мэдээлэл байна. Ээлжит бус чуулганаар дотоодын хүнс, маск, ариутгалын бодис үйлдвэрлэгч компанийн төлөөлөлтэй уулзаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэнэ гэх. Тодруулбал, Дотоодын аж ахуй нэгжүүдэд тулгарч буй гааль, татварын хөнгөлөлт, зээл, зээлийн хүүгийн хугацааг хойшлуулах зэрэг асуудлуудыг судалж, ийнхүү хэлэлцэх бололтой. Чуулганаас урьдаж уг асуудлаар маргааш Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хуралдах аж.