Г.Занданшатар: Зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломжгүй

Г.Занданшатар: Зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломжгүй

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжээд байгаа билээ.

Энэ үед ажлаа хийж чадахгүй нөхцөл байдалд орсон хүмүүс түрээсийн болон зээлийн хүүний дарамтанд орсон гэж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгдсэн. 

Харин зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломж байхгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр МҮХАҮТ болон Монголбанкы ерөнхийлөгчийн хамт үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзах үеэрээ хэллээ.

Тэрбээр "Зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломж байхгүй. Бид зах зээлийн нийгэмд амьдарч байна. Үнэгүй зүйл гэж байхгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас тодорхой аж ахуйн нэгжийг чанаргүй зээлд тооцох хугацааг зохицуулах тал дээр Монголбанк судлах байх" гэлээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө