Д.Дагвадорж амалсандаа хүрч, тахлын үед хэрэглэх тусгай зориулалтын хувцас Монгол руу илгээжээ

Д.Дагвадорж амалсандаа хүрч, тахлын үед хэрэглэх тусгай зориулалтын хувцас Монгол руу илгээжээ

Мэргэжлийн сумогийн Их аварга асашорюү Д.Дагвадорж коронавирусийн үед хэрэглэх тусгай зориулалт бүхий 400 ширхэг битүү хувцас Монгол руу явуулна гэж өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр /2020.02.19/ амалсандаа хүрч, 400 ширхэг тусгай зориулалтын битүү хувцсыг эх орон руугаа илгээжээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа

“За явлаадаа. МИАТ Компанийн Япон дахь ерөнхий менежер Бат-Эрдэнэ Эрдэнэбат аэропорт менежер Амараа Даваацэрэн, туслах Болороо дүүдээ баярлалаа! Сараа сайдаа юмаа аваарай. Иргэн бүр үүргээ ухамсарлаж гамшигт тахлын эсрэг нягтарч нэгдэн аюулт өвчнийг даван туулан эх орон элгэн саднаа хайрлан хамгаалъя. Үйлс бүхэн нь сайхан, Үг бүхэн нь билэгдэлтэй, Сайхан намуухан шинэлээрэй" гэжээ.




“BONUS BOOST” BSB-д

7 цагийн өмнө