БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Багт 17 жил хорих ял оноожээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Багт 17 жил хорих ял оноожээ

Сөүлийн Дээд шүүхээс БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мён Багийг /2008-2013 он/ мөнгө завшсан, их хэмжээний авлига авсан хэрэгт буруутай гэж үзжээ. “Yonhap” агентлагийн мэдээлснээр, түүнд 17 жил хорих ял оноосон байна.

Үүнээс гадна, өдгөө 78 настай Ли Мён Баг нийтдээ 15.7 сая орчим ам.долларын торгууль төлөх ёстой. Түүнийг шүүхийн танхимд баривчилжээ.

Өмнөд Солонгосын Прокурорын газраас Ли Мён Багийг хамгийн том хувьцаа эзэмшигч нь болох автомашины сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгч DAS компанийн хөрөнгийг завшсан, мөн Ерөнхийлөгч байх хугацаанд “Samsung Electronics” компаниас хахууль авсан гэж сэжиглэсэн байна. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө