Өмнөд Солонгосд коронавирусын халдварын тоо огцом нэмэгджээ

Өмнөд Солонгосд коронавирусын халдварын тоо огцом нэмэгджээ

Өнөөдөр /2020.02.19/ Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдварын тоо огцом нэмэгдэж, 15 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Өчигдөр тус улсад албан ёсоор 31 тохиолдол бүртгэгдсэн байсан ч ийнхүү нэг өдрийн дотор 46 болжээ.Тус улсын Засгийн Газрын мэдээлж буйгаар шинээр илэрсэн 15 тохиолдлын 13 нь Дэгү хот болон хөрш Гёнсан мужид бүртгэгдсэн байна.

Тэдгээрээс 10 хүн нь коронавирусийн халдвар авсан 61 настай эмэгтэйтэй хамт сүмийн цуглаанд оролцдог байжээ. Харин тус эмэгтэй нь Өмнөд Солонгосд халдвар авсан 31 дэх хүн болсон байна. Тэрээр хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн халуурч, халдварын шинж тэмдэг илэрч эхэлсэн ч тухайн үед гадаадад зорчоогүй гэсэн үндэслэлээр шинжилгээ өгөхөөс татгалзаж байжээ.

Шинээр халдвар авсан 13 хүний дунд 11 настай хүүхэд, ээжийн хамтаар байжээ. 

Эх сурвалж: CNN