Хилийн боомтын хязгаарлалтыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлүүлэхээр боллоо

Хилийн боомтын хязгаарлалтыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлүүлэхээр боллоо

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар улс даяар гамшгаас хамгаалах бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбоотойгоор хөл хориог гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улс, БНХАУ-ын агаарын болон төмөр зам, автозамын боомтоор Хятад руу зорчих болон Хятадаас Монголд ирэх гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг хэвээр үргэлжлүүлэхээр боллоо.

Харин ачаа тээвэр, экспорт, импорттой холбоотой хэрэгжүүлэх арга хэмжээг Улсын Онцгой Комисс цаг үеийн байдлыг харгалзан тухай бүрд нь шийдвэрлэн ажиллах юм байна.