“Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болголоо

“Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болголоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит болгох шийдвэр гаргалаа. Энэхүү компани нь “Дулааны IV цахилгаан” ХХК-ийн охин компани юм.

Уг станцыг төрийн өмчид шилжүүлснээр 50Мвт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц болгон өргөтгөх төслийг эхлүүлэх боломж бүрдэх юм байна.

Энэхүү станц нь 2019-2020 онд 716.5 мян/Гкал дулааны эрчим хүч түгээж, 19.97 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байгаа бөгөөд нийт гурван цех, долоон хэсэг бүхий 180 ажилтантай юм.