The HU хамтлагийн “Хар аянга” дуу “Star Wars-Fallen order” тоглоомын албан ёсны дуу болжээ

The HU хамтлагийн “Хар аянга” дуу “Star Wars-Fallen order” тоглоомын албан ёсны дуу болжээ

Өчигдөр/2020.02.19/ цацагдсан даруйдаа Youtube сувагт хэдэн мянган хүний хандалтыг авч чадсан “The Hu” хамтлагийн “Хар аянга” дуу “Star Wars-Fallen order” тоглоомын албан ёсны дуу болжээ. Тус дуу нь дэлхийн алдарт “Lucas” филмийн захиалгаар бүтээгдсэн юм.

“Хар аянга” дууны гол онцлог нь тус тоглоомд зориулж зохиосон “харийнхны" хэлээр дуулжээ. Гэхдээ илүү бодитой болгохын тулд эхлээд Монгол хэлээр үгийг зохиож дуулсан байна.

 “Star Wars-Fallen order” тоглоомын хувьд өнгөрсөн оны хамгийн их хүлээлттэй видео тоглоомын жагсаалтыг тэргүүлж байсан бөгөөд өндөр өртгөөр бүтсэн видео тоглоом юм. Мөн “The HU” хамтлаг энэхүү дуугаа Европ болон Америкийн орнуудаар хийсэн аялан тоглолтынхоо үеэр дуулж байжээ.