Хубэй мужид шинээр илэрсэн коронавирусийн халдварын тоо огцом буурчээ

Хубэй мужид шинээр илэрсэн коронавирусийн халдварын тоо огцом буурчээ

Шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотод өчигдөр /2020.02.19/ бүртгэгдсэн шинэ халдварын тоо огцом буурчээ. Тухайлбал лхагва гаригт тус мужид шинээр 349 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ нь вирусийн тархалт эрчимжиж эхэлснээс хойших хамгийн бага тоо бөгөөд өмнөх өдөртэй нь харьцуулахад/1693 тохиолдол/ огцом буурсан үзүүлэлт юм. Мөн нас барсан хүний тоо өмнөх өдрөөс 24-өөр цөөн байгаа юм.

Халдварын тархалт огцом өсч, буурч байгааг мэргэжилтнүүд гайхаж байгаа бөгөөд ДЭМБ-аас удахгүй албан ёсны тайлбар хийх юм байна. Одоогийн байдлаар/11:00 цаг/ дэлхий даяар коравирусийн халдварын 75727 тохиолдол бүртгэгдэж, нас барсан 2128, эдгэрсэн 16433 тохиолдол бүртгэгдээд байна.

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө