Тамирын голын мөсөн доор 400 гаруй тооны адууны толгой шийрийг нуусан байжээ

Тамирын голын мөсөн доор 400 гаруй тооны адууны толгой шийрийг нуусан байжээ

Бусдаас хулгайлсан 400 гаруй тоонй адууны шийрийг Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Тамирын голын мөсөнд нуусан хэгийг нутгийн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Архангай аймгийн цагдаагийн газрын албан хаагчид шалгалтж явуулж илрүүлжээ. Энэхүү хэрэгт 10 орчим этгээдийг холбогдуулан баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Гэмт этгээдүүд өнгөрсөн зургадугаар сараас хойш нутгийн иргэдийн 400 гаруй тооны малыг хулгайлж, эд мөрийн баримтыг далдлах зорилгоор малын толгой шийрийг нь Тамирын голын мөсөн доор нуусан байжээ.