Солонгос улсад халдвар авсан 24 хүн, мянган хүнтэй сүмийн цуглаанд оролцсон байжээ

Солонгос улсад халдвар авсан 24 хүн, мянган хүнтэй сүмийн цуглаанд оролцсон байжээ

Өмнөд Солонгос улсад өнөөдөр /2020.02.20/ коронавирусийн халдвар авсан хүний тоо 31-ээр нэмэгдэж, нийт халдварын тоо 81 болсон. Шинээр бүртгэгдсэн 31 тохиодол нь өмнөх долоо хоногт вирусийн халдвар авсан нь тогтоогдсон хүмүүстэй уулзсан мөн нэг арга хэмжээнд оролцсон иргэд байсан аж.

Тус улсын Засгийн Газрын мэдээлснээр өчигдөр шинээр илэрсэн 15 тохиолдлын 13 нь Дэгү хот болон хөрш Гёнсан мужид бүртгэгдсэн. Тэдгээрээс 10 хүн нь коронавирусийн халдвар авсан 61 настай эмэгтэйтэй хамт сүмийн цуглаанд оролцдог байжээ.

Харин тус сүмийн пастор “Халдвар тээгч нь 1000 орчим хүнийг хамарсан цуглаанд оролцсон”  гэсэн байна.

Иймээс тэдгээр иргэн цааш нь халдвар тараасан байх эрсдэлтэй тул Өмнөд Солонгосын эмнэлгийн байгууллагууд халдвар авсан хүмүүстэй уулзсан иргэдийг хайж байгаа юм байна. 

Эх сурвалж: TheGuardian