Сар шинийн өргөтгөсөн худалдаануудыг зогсоох үйл ажиллагаа үргэлжилж байна

Сар шинийн өргөтгөсөн худалдаануудыг зогсоох үйл ажиллагаа үргэлжилж байна

Шинэ коронавирусийн халдвар болон томуу, томуу төст өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсантай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа болон худалдааны төв, дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж эхэлсэн.

Улмаар сар шинийн худалдаатай холбоотой 20 гаруй сурталчилгааны самбарыг буулгуулж, И-Март худалдааны төвийн байранд сар шинийн өргөтгөсөн худалдаа явуулж байсан 106 иргэний үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон байна. Мөн өнөөдөр Баянзүрх худалдааны төвийн гадаах самбаруудыг буулгаж байгаа юм байна.