ФОТО: Асашёрюү Д.Дагвадоржийн илгээсэн 400 ширхэг хамгаалах хувцсыг ЭМЯ хүлээн авлаа

ФОТО: Асашёрюү Д.Дагвадоржийн илгээсэн 400 ширхэг хамгаалах хувцсыг ЭМЯ хүлээн авлаа

Өчигдөр /2020.02.09/ Асашёрюү аварга Д.Дагвадорж коронавирусийн болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор эх орон руугаа 400 ширхэг тусгай хамгаалалтын битүү хувцас илгээж буй тухай өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр эдгээр 400 ширхэг хамгаалах хувцсыг ЭМЯ хүлээн авлаа. Эдгээр хамгаалалтын хувцас нь чийг нэвтрүүлдэггүй, харшил өгдөггүйгээс гадна жижгээс том гээд бүх төрлийн хэмжээтэй олон улсын стандартад нийцсэн хувцас юм байна.

Энэ үеэр түүний төлөөлөгч “Өнөөдөр дэлхий нийтийг хамарсан аюулт тахал Монголд орж ирээгүй байгаа ч Засгийн газар, ЭМЯ-наас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны ачаар ард иргэд маань эрүүл саруул байна. Их аварга маань өнөөдөр хүрэлцэн ирэхийг хүссэн ч ажлын улмаас чадаагүй учир та бүгдийг эрүүл саруул байхыг ерөөсөн түүний үгийг дамжуулж байна” гэсэн юм.