Төрийн банк зургаа хүртэлх сарын хугацаатайгаар тэтгэврийн зээл олгож эхэлжээ

Төрийн банк зургаа хүртэлх сарын хугацаатайгаар тэтгэврийн зээл олгож эхэлжээ

УИХ-аас тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль баталснаар иргэдийн зээлийг нэг удаад тэглэж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийн зээл олгохыг түр зогсоосон.

Харин Төрийн банк өнөөдрөөс/2020.02.20/ эхлэн зургаан сар хүртэлх хугацаатайгаар тэтгэврийн зээлийг олгож эхлэхээр болжээ. Мөн зээл авахад батлан даагчийн шаардлага байхгүйгээс гадна хүү нь 1.4 хувьтай байхыг тус банкны ажилтан мэдээлсэн байна.

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуульд “Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй” гэх заалтыг үндэслэн энэхүү зээлийг тус банкнаас гаргахаар болжээ.