Баян-Өлгий, Ховд, Увс аймаг чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг Бямба гарагт зогсооно

Баян-Өлгий, Ховд, Увс аймаг чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг Бямба гарагт зогсооно

Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж энэ сарын 23 ны өдрийн 8 цагаас эхлэн энэ сарын 27 ны өдрийн 8 цагт хүртэл Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас орох гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөний түр хугацаанд хязгаарлаж байгаа талаар мэдэгдсэн.

Тэгвэл Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Увс, Ховд чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 22 ны өдөр буюу энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн зогсоож байгаа ажээ.

Учир нь тус аймгууд руу нийтийн тээвэр нэг өдрийг зарцуулж очдог байна. Иймд 22 ны өдөр тус чиглэлийн нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоохгүй бол 23 ны өдрийн 8 цагт дээрх аймгууд руу орох хөдөлгөөн хаагдсан байх ажээ.