БНХАУ-ын найруулагч Чан Кай гэр бүлийн хамтаар коронавирусийн халдвараар нас баржээ

БНХАУ-ын найруулагч Чан Кай гэр бүлийн хамтаар коронавирусийн халдвараар нас баржээ

Хятадын “Хубэй филм” кино студийн найруулагч Чан Кай коронавирусийн улмаас аав, ээж, эгч нарын хамт нас баржээ. Түүний аав Чан эхлээд халдвар авч эмнэлэгт очсон ч ор байгаагүй тул хүлээн аваагүй байна.

Найруулагч Чан энэ тухай тэмдэглэл бичиж үлдээсэн бөгөөд тэрхүү тэмдэглэлдээ “ Аав маань ханиалган, өндөр халуурч эхлэхэд эмнэлэгт хүргэсэн боловч ор олдсонгүй” гэжээ. Иймээс гэртээ аавыгаа аваачсан тул гэрийн бусад хүмүүс мөн халдвар авсан байна.

Түүний аав нэгдүгээр сарын 25-нд нас барахад, удалгүй ээж нь мөн өнгөрчээ. Харин эгч нь аав, ээжийгээ асарч байсан ч биеийн байдал нь эрс муудан нэгдүгээр сарын 26-нд нас барсан байна.

Чан кай эхнэрийн хамт эмнэлэгт хэвтсэн ч биеийн байдал нь хэтэрхий муудсан  тул хоёрдугаар сарын 14-нд нас баржээ. Харин түүний эхнэр одоог хүртэл халдварт өвчинтэй тэмцэж байна.

Эх сурвалж: BBC