Нийслэл рүү орж, гарах хөдөлгөөнийг автомат системээр бүртгэнэ

Нийслэл рүү орж, гарах хөдөлгөөнийг автомат системээр бүртгэнэ

“COVID-19” халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан дэлхий даяар тус өвчнөөс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.

Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр захирамжуудыг гаргасан.

Захирамжийн дагуу Нийслэл рүү орж, гарах урсгалыг хянах, эрсдэлтэй нөхцөл байдлыг тогтоохын тулд найман шалган нэвтрүүлэх товчоонд камерын хяналт автомат системийг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс