Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо, ИТХ-ын гишүүдийн хуваагдал Дүүргийн засаг даргыгаа огцруулах дээрээ тулсан тухай мэдээллийг өчигдөр зарим хэвлэлд мэдээлсэн. Учир нь засаг дарга Ж.Эрдэнбатад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан шахалт үзүүлж, өөрийн талын хэд хэдэн хүнийг албан тушаалд томилуулах гэж оролдсон. Ингээд тус хүсэлтийг биелүүлэхгүй болохоор нь төлөөлөгчдөөр дамжуулж засаг дарга Ж.Эрдэнэбатыг огцруулах “ажиллагаа” эхэлсэн гэж мэдээлж байсан юм.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбатыг чөлөөлөх захирамжийг өнөөдөр Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан гаргасан байна.

Ингээд Ж.Эрдэнэбатын оронд тус дүүргийн засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэнг өнөөдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Нийслэлийн засаг дарга С.Амарсайханы захирамж