Талийгаач Б-ын хэрэг МАН-ын Д.Амарбаясгалангийн сонгуульд нөлөөлнө гэж болгоомжилж байна уу

Талийгаач Б-ын хэрэг МАН-ын Д.Амарбаясгалангийн сонгуульд нөлөөлнө гэж болгоомжилж байна уу

Энэ сарын 19 ны өдрийн үүрийн 04.20 цагт Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст “Иргэн автомашиндаа нас барсан байна” гэх дуудлага ирсэн байдаг. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн болон ахлах мөрдөгчдийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиход Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б амиа алдсан байсан нь тогтоогдсон байдаг.

Цагдаагийн Ерөнхий газраас энэхүү хэргийн талаар мэдээлэл хийх үеэрээ “Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад албан тушаалтнууд ЗДТГ-ын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэж мэдэгдсэн. 

-ЗАРИМ ХЭВЛЭЛ МАН-ЫН ЗАХИАЛГААР ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАСАН УУ-

Харин энэхүү хэрэг явдлын араас Zarig.mn сайтын сэтгүүлчид Говь-Алтай аймаг буюу хэрэг гарсан газраас сурвалжлаг, мэдээлэл бэлтгэн хүргэж буй. Мөн тэднийг Говь-Алтай аймагт мэдээлэл бэлтгэх үеэр нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид Төрийн өмчит компани /ТӨК/-ийн 62-05 УБЭ улсын дугаартай автомашин хөлөглөн мэдээлэл сурвалжилга бэлтгэж байгаа талаар мэдээлсэн юм. 

Zarig.mn сайтын сэтгүүлч энэ тухай мэдээлэхдээ “Сэтгүүлчдийг албаны автомашинаар зөөж, өөрийгөө өмгөөлөх юм уу?! Үхсэн хүн үг хэлдэггүй гэж байгаа юм уу? Бүлтийгээд үлдсэн хоёр үр байгаа шүү”, “Эмгэнэлтэй дэндүү эмгэнэлтэй, Албаны жийп автомашин унаад, Ардын намаас захиалга аваад заригтай уралдаад хөөрхий бүсгүй золгүй хагацал дээр очсон товч.мн сайтын хоёр сэтгүүлч, хоёр зураглаач явган Говь-Алтайд үлджээ. Машинаа унуулсан Мэдээлэл холбоо сүлжээний газрынхан хотоос сандарч залгаад жолооч Мөнх-Эрдэнэ наашаа ганцаараа гарч байна даа” гэсэн юм. 

-ТӨК-ИЙН АВТОМАШИН СЭТГҮҮЛЧДИЙН ХАМТААР ЯАГААД ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ОЧИВ-

Учир нь 62-05 улсын дугаартай автомашин нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Орон нутгийн бизнесийн газрын захирал Д.Наранбаатарын албаны автомашин гэх мэдээлэл байгаа юм. Мөн тэрээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Д.Амарбаясгалантай найз учир автомашинаа бусдад ашиглуулсан байж болзошгүй байгаа ажээ. 

Харин тус хэрэгт нэр холбогдоод байгаа Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж нь МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн ойрын хүн гэгддэг. Учир нь В.Рэнцэндорж нь 2019 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа юм.  Түүнээс өмнө буюу 2016-2019 оны хугацаанд С.Гансэлэм тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан юм. Ингээд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан Говь-Алтай Засаг дарга С.Гансэлэмийг чөлөөлөхөд нөлөөлж, В.Рэнцэндоржийг Засаг даргаар томилуулсан байж болзошгүй байгаа юм.

Учир нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 2020 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймагт нэр дэвшихээр бэлтгэж буй. Бэлтгэлээ эртнээс эхэлж өнгөрсөн намар аймгийнхаа сумдаар тойрч иргэдтэй уулзаж гарын бэлэг тараасан байдаг. Уг уулзалтад аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж хамт явсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ тухай мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Иймд zarig.mn сайтын мэдээлж байгаачлан 62-05 улсын дугаартай ТӨК-ийн автомашин нь зарим сэтгүүлчдийг тээвэрлэн Говь-Алтай аймагт очсон нь талийгаач Б-ын амиа алдсан хэрэг явдал МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн нэр хүнд, цаашлаад түүний ирэх УИХ-ын сонгуулийн үр дүнд сөрөг нөлөө үзүүлчих бий гэж очсон байж болзошгүй байгаа юм.