Говь-Алтай аймгийн Засаг дарга  В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөллөө

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөллөө

Өнөөдөр/2020.02.21/ Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас  нь чөлөөлөх Ерөнхий сайдын захирамж гарчээ. Түүнийг Засаг даргын тамгын газарт архи согтууруулан ундаа оруулсан гэсэн шалтгаанаар чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  "Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг камерын бичлэг шүүн архи согтууруулах ундаа ажлын байранд оруулж ирснийг баталсан, өөрөө ч хүлээн зөвшөөрсөн тул ийм шийдвэр гаргасан. Харин Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга талийгаач Б-ийн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул урьдчилан ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.