Тэтгэврийн зээл авах гэсэн иргэдийн хөлд банкууд дарагдаад байна

Тэтгэврийн зээл авах гэсэн иргэдийн хөлд банкууд дарагдаад байна

УИХ-аас тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль баталснаар ахмадуудын зээлийг нэг удаа төрөөс тэглэж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийн зээл олгохыг түр зогсоогоод байсан юм.

Харин Төрийн банк өчигдрөөс эхлэн зургаан сар хүртэлх хугацаатайгаар тэтгэврийн зээлийг дахин олгож эхлээд байгаа юм. Мөн зээл авахад батлан даагчийн шаардлага байхгүйгээс гадна хүү нь 1.4 хувьтай байхыг зарим банкны ажилтан мэдээлсэн байна.

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуульд “Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй” гэх заалтыг үндэслэн энэхүү зээлийг тус банкнаас гаргахаар болсон байдаг.

Тэгвэл өнөөдөр Хаан банк болоод Төрийн банк тэтгэврийн зээл авах гэсэн иргэдийн хөлд дарагдаад байгаа ажээ. Энэ тухай нэгэн иргэн өөрийн твиттер хуудастаа “Хаан банк, Төрийн банк тэтгэврийн зээл олгож эхэлсэн эхний өдөр нэг иймэрхүү. юун нөгөө Корона, юун нөгөө өндөржүүлсэн бэлэн байдал, хорио цээр нтр... яаая даа, байз” гэжээ.




“BONUS BOOST” BSB-д

12 цагийн өмнө