С.Чинзориг: Би өөрийгөө шалгуулахаар АТГ, прокурорт өргөдөл гаргасан

С.Чинзориг: Би өөрийгөө шалгуулахаар АТГ, прокурорт өргөдөл гаргасан

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр " Надад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу эрх олгосон асуудал байхгүй. Өчигдөр "С.Чинзориг нарыг яллагдагчаар татлаа" гэсэн худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж, миний нэр хүндэд халдсан. Иймээс би АТГ-т өөрийгөө ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын давуу байдлаа ашиглан бусдад давуу эрх олгосон уу гэх асуудлыг шалгуулахаар өргөдөл гаргасан.  Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан эсэхийг шалгаж үзнэ үү. Ер нь төрийн албан тушаалтнууд ил тод байх хэрэгтэй гэсэн үүднээс өөрийгөө шалгуулах өргөдөл гаргаж байна" гэсэн юм.

Мөн тэрбээр Ерөнхий прокурорт өргөдөл гаргасан байна. Тодруулбал, "Сайд С.Чинзоригийг шалгахаар болжээ" гэж Бямбабаатар Монгол гэдэг фэйсбүүк хаягнаас худал мэдээлэл цахим орчинд тараасан. Тиймээс худал мэдээлэл тараасан этгээдэд хариуцлага тооцууцахын зэрэгцээ өөрийгөө шалгуулж үнэн зөвийг тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн учраас прокурорт хандсан хэмээн тэрбээр ярилаа. 

Намайг тойрсон элдэв гүтгэлэг гаарсаар байна. Тийм учраас энэ асуудалд цэг тавих нь зүйтэй гэж үзэж байна. Эрх ашгийн зөрчил үүсгэсэн, бусдад давуу байдалд олгосон зүйл байхгүй гэдэгтээ итгэлтэй байна гэсэн юм. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө