Л.Оюун-Эрдэнэ: В.Рэнцэндорж ажлын байран дээрээ архи ууснаа хүлээн зөвшөөрсөн

Л.Оюун-Эрдэнэ: В.Рэнцэндорж ажлын байран дээрээ архи ууснаа хүлээн зөвшөөрсөн

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж ажлын байран дээрээ архи уун, Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон. Цагдаагийн газраас түүнд энэ талаар мэдэгдэхэд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ажлын өрөө рүүгээ архи оруулж ууснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн, хариуцлага хүлээнэ гэсэн. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлөх захирамж гарган, гарын үсэг зурсан” гэв.