Жүжигчин Ж.Баясгалан Ардчилсан намын гишүүнээр элслээ

Жүжигчин Ж.Баясгалан Ардчилсан намын гишүүнээр элслээ

Өнөөдөр /2020.02.21/ Ардчилсан нам нийгмийн хариуцлагын үүднээс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд илүү анхаарах бодлогыг намын мөрийн хөтөлбөрт тусгах зорилгоор жүжигчин Ж.Баясгалангийн хүсэлтийг хүлээн авч ардчилсан намын гишүүнээр элсүүлж буйгаа мэдэгдлээ.

Жүжигчин Ж.Баясгалан "Би хөгжлийн бэрхшээлтэй иргэн мөн залуу үеэ төлөөлж энд ирсэн. Би өнөөдөр тэргэнцэрийн хамааралтай болсон ч хөгжилд саад болж байгаа юм биш. Тиймээс хөгжлийн бэрхшээл бус тусгай хэрэгцээт иргэд гэдэг үүднээс хуулийн нэр томъёонд өөрчлөлт оруулахыг хүсч байна. Нийгэм тусгай хэрэгцээт хүмүүстэйгээ хамт хөгжих хэрэгтэй байна" гэсэн юм.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санаа бодлыг ардчилсан намаас хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр зорилтод санаа тусгах чиглэлүүдэд хамтарч ажиллах зорилгоор тэдний төлөөлөл болох Ж.Баясгаланг хүлээн авч, Ардчилсан намын гишүүнийг батлах холбогдох бичиг баримтыг гардуулж байна. Монгол улсын хүн амын тодорхой хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал орхигдсоор байна. Тэдэнд зөвхөн халамж түгээх бус харин хөдөлмөрлөх, сурч боловсрох, баялаг бүтээх таатай орчныг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Энэ чиглэлээр цаашид манай нам илүү анхаарч ажиллах болно” гэлээ.

 

 

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө